Иохан 18:35-40 АБ2004

35 Пилат—Би иудей хүн биш биз дээ? Танай үндэстэн хийгээд ахлах тахилч нар л Таныг надад тушаасан юм. Та юу үйлдчихсэн юм бэ? гэж асуув.

36 Есүс—Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш ээ. Хэрэв Миний хаанчлал энэ ертөнцийнх байсан бол Намайг иудейчүүдийн гарт өгөхгүйн тулд Миний зарц нар тэмцэх байсан. Харин одоо Миний хаанчлал эндхийнх биш гэлээ.

37 Пилат Түүнд—Тэгэхлээр Та Хаан байх нь ээ? гэхэд Есүс—Намайг Хаан гэж та хэлж байна. Учир нь Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн. Үнэний хүн бүр Миний дууг сонсоно гэж айлдлаа.

38 Пилат Түүнээс—Үнэн гэж юу вэ? гэв.Үүнийг хэлээд Тэр иудейчүүд уруу дахин очиж—Би Түүнээс ямар ч гэм бурууг олсонгүй.

39 Дээгүүр Өнгөрөх баяраар та нарын төлөө захирагч нэг хүнийг суллах ёстой гэсэн заншил та нарт бий. Тэгвэл би иудейчүүдийн Хааныг суллахыг та нар хүсэж байна уу? гэхэд

40 тэд дахин—Энэ хүнийг биш, харин Барабыг гэж хашхиралдлаа. Бараб бол дээрэмчин ажээ.