4 Есүс Өөрт нь тулгарах энэ бүгдийг мэдэж байсан бөгөөд урагш гарч тэднээс—Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуув.
5 Тэд Түүнд—Назарын Есүсийг гэж хариулахад Есүс—Би байна гэв. Түүнийг барьж өгсөн Иудас ч мөн тэдэнтэй хамт зогсож байлаа.
6 Тэгээд Есүсийг “Би байна” гэж хэлэхэд хүмүүс ухарч газар унацгаав.
7 Есүс дахин—Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуусанд тэд—Назарын Есүсийг гэлээ.
8 Есүс—“Би байна” гэж Би та нарт хэлсэн. Хэрэв та нар Намайг эрж байгаа юм бол энэ хүмүүсийг явуул гэсэн нь
9 “Таны Надад өгсөн хүмүүсээс нэгийг нь ч Би алдаагүй” гэж Түүний айлдсан үг биелэгдэхийн тулд юм.
10 Симон Петр илдээ сугалж, тэргүүн тахилчийн боолын баруун чихийг тас цавчив. Тэр боолын нэрийг Малх гэдэг ажээ.