1 Тэгээд Пилат Есүсийг аваачиж ташуурдуулав.
2 Цэргүүд үүргэнээр титэм сүлжээд, Түүний толгой дээр тавьж, нил ягаан нөмрөг нөмрүүлэв.
3 Тэд Түүн дээр ирж—Иудейчүүдийн хааныг мэндчилье гээд нүүрийг нь алгадав.
4 Пилат дахин гарч ирээд хүмүүст—Харагтун, би Түүнээс ямар ч гэм буруу олоогүйг та нарт мэдүүлэхийн тулд Түүнийг нааш нь авчирлаа гэв.