1 Гуравдугаар өдөр Галилын Кана хотод нэгэн хурим болоход Есүсийн эх тэнд байв.
2 Есүс болон шавь нар нь бас хуриманд уригдсан байлаа.
3 Дарс хүрэлцэхгүй болоход Есүсийн эх Түүнд—Тэд дарсгүй болов гэлээ.
4 Есүс—Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна гэжээ.
5 Эх нь зарц нарт хандан—Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий гэв.
6 Тэнд хоёр эсвэл гурван метретас багтаамжтай усны зургаан чулуун торх байсан агаад тэдгээрийг иудейчүүдийн ариусгалын ёслолд зориулдаг ажээ.