1 Түүнээс хойш Есүс Тибер тэнгисийн хавиар Өөрийгөө шавь нартаа дахин харуулжээ. Тэр Өөрийгөө ингэж харуулав.
2 Симон Петр, ихэр гэгддэг Томас, Галилын Канагийн Натанаел, Зебедеен хөвгүүд бас Түүний шавь нараас хоёр өөр хүн цугтаа байв.
3 Симон Петр тэдэнд—Би загас барихаар явлаа гэхэд тэд—Бид ч бас чамтай хамт явъя гээд завиндаа суув. Тэр шөнө тэд юу ч барьсангүй.
4 Үүр цайх үед Есүс эрэг дээр зогсож байлаа. Гэвч шавь нар нь Түүнийг таньсангүй.