Иохан 21:10-16 АБ2004

10 Есүс тэдэнд—Саяын барьсан загаснаасаа хэдийг аваад ир гэлээ.

11 Симон Петр очиж, зуун тавин гурван том загасаар дүүрэн тороо эрэг дээр татаж гаргав. Тийм их загас байсан боловч тор нь урагдаагүй байлаа.

12 Есүс тэдэнд—Нааш ир. Өглөөний хоолоо идэцгээ гэхэд түүнийг Эзэн мөн гэдгийг мэдэж байсан шавь нараас нь хэн нь ч—Та хэн бэ? гэж асууж зүрхэлсэнгүй.

13 Есүс ирж, талх авч тэдэнд өгөв. Бас загас өгөв.

14 Энэ бол Есүс үхэгсдээс амилуулагдсаныхаа дараа шавь нартаа Өөрийгөө харуулсны гурав дахь нь байсан юм.

15 Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт—Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр—Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэж хэлэв. Есүс түүнд—Миний хургануудыг тэжээ гэлээ.

16 Есүс дахин хоёр дахь удаагаа түүнд—Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд—Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. Есүс түүнд—Миний хоньдыг хариул гэлээ.