Иохан 21:4-10 АБ2004

4 Үүр цайх үед Есүс эрэг дээр зогсож байлаа. Гэвч шавь нар нь Түүнийг таньсангүй.

5 Есүс тэдэнд—Хүүхдүүд ээ, та нарт ямар ч загас алга уу? гэхэд тэд—Алга гэлээ.

6 Есүс тэдэнд—Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл та нар олз олно гэв. Тэд тороо тийш нь хаясанд, маш их загас торонд нь орсон тул тэд тороо ч татаж чадахааргүй болжээ.

7 Тэгтэл Есүсийн хайртай байсан шавь Петрт—Энэ чинь Эзэн мөн байна гэлээ. Симон Петр “Энэ чинь Эзэн мөн байна” гэхийг сонсмогц загасчлахын тулд тайлсан байсан гадуур хувцсаа өмсөж, тэнгис уруу үсрэн оров.

8 Харин бусад шавь нар нь жижиг завиндаа дүүрэн загастай тороо чирсээр ирлээ. Учир нь тэд эргээс холгүй боловч хоёр зуу орчим тохой зайтай байжээ.

9 Тэд эрэг дээр гараад, модны нүүрсний гал дээр нь байх загас болон талхыг харав.

10 Есүс тэдэнд—Саяын барьсан загаснаасаа хэдийг аваад ир гэлээ.