2 (хэдийгээр Есүс Өөрөө биш, харин Түүний шавь нар нь баптисм хүртээж байсан боловч)
3 Иудейг орхин Галил уруу дахин явжээ.
4 Есүс Самариар дайрч өнгөрөх болов.
5 Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ хот нь Иаков өөрийн хүү Иосефтоо өгсөн газрын ойролцоо байв.
6 Иаковын худаг тэнд байжээ. Аянд ядарсан Есүс худгийн дэргэд сууж байв. Энэ нь зургадугаар цагийн үе байлаа.
7 Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс—Надад уух юм өгөөч гэж гуйв.
8 Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот уруу явсан байлаа.