26 Есүс түүнд—Чамтай ярьж байгаа Би бол Тэр мөн гэж айлдав.
27 Тэр үед шавь нар нь ирээд, Түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад гайхсан боловч хэн нь ч—Та юу хайна вэ? эсвэл—Та түүнтэй юунд ярилцана вэ? хэмээн асуусангүй.
28 Тэгтэл өнөөх эмэгтэй усныхаа савыг орхин хот уруу явж, хүмүүст—
29 Миний үйлдсэн бүхнийг надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ биш үү? гэсэнд,
30 хүмүүс хотоос гарч Есүс уруу очиж байв.
31 Энэ үед шавь нар нь Есүсээс—Рабби, зооглооч гэлээ.
32 Харин Тэр тэдэнд—Та нарын мэдэхгүй идэх хоол Надад бий гэв.