Иохан 7:17-23 АБ2004

17 Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ.

18 Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг. Харин Өөрийг нь илгээгч Нэгэний алдрыг Хайгч, Тэр бол үнэн мөн. Түүний дотор зөвт бус байдал нь байхгүй.

19 Та нарт Мосе Хууль өгөөгүй гэж үү? Харин та нараас нэг нь ч Хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад Намайг алах гэж оролдоно вэ? гэлээ.

20 Хурсан олон—Танд чөтгөр шүглэжээ. Хэн Таныг алах гэв? гэжээ.

21 Есүс тэдэнд—Би нэг ажил хийсэн. Тэгэхэд та нар бүгд гайхаж байна.

22 Үүний улмаас Мосе та нарт хөвч хөндөлт өгсөн (Энэ нь Мосегээс биш, өвөг дээдсээс чинь эхэлсэн юм) бөгөөд Амралтын өдөр ч та нар хүний хөвч хөнддөг.

23 Мосегийн Хуулийг зөрчихгүйн тулд хэрэв хүн Амралтын өдөр ч хөвч хөндүүлдэг бол, Би Амралтын өдөр хүн эдгээсэн учраас та нар Надад уурлана уу?