5 Есүсийн дүү нар нь хүртэл Түүнд итгээгүй байжээ.
6 Тэгэхэд нь Есүс тэдэнд—Миний цаг хараахан болоогүй. Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг.
7 Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин Намайг үзэн яддаг. Яагаад гэвэл ертөнцийн үйлс бузар гэж Би гэрчилдэг.
8 Та нар баярт оч. Миний цаг гүйцээгүй байгаа тул Би энэ баярт очихгүй гэлээ.
9 Тэдэнд ийн хэлээд, Тэр Галилд үлджээ.
10 Гэвч дүү нар нь баярт явсны дараа Есүс ч Өөрөө ил биш, нууцаар явлаа.
11 Тэгтэл иудейчүүд Түүнийг баяр дээр хайж—Тэр хаана байна? гэцгээж байв.