2 Өглөө эрт Түүнийг сүмд дахин ирэхэд, хүмүүс бүгд Түүн уруу ирцгээв. Тэр сууж, тэднийг сургаж эхлэв.
3 Хуулийн багш нар болон фарисайчууд завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг авчраад голдоо зогсоов.
4 Тэд Есүст—Багш аа, энэ эмэгтэйг завхайрч байхад нь үйлдэл дээр нь барьсан юм.
5 “Ийм эмэгтэйчүүд уруу чулуу шидэгтүн” гэж Мосегийн Хуульд тушаасан. Харин Та юу гэж хэлэх вэ? гэцгээв.
6 Тэд Есүсийг буруутгах шалтаг хайхын тулд Түүнийг сорин ийнхүү асуужээ. Гэтэл Есүс бөхийж, хуруугаараа газарт бичив.
7 Харин тэд зогсоо зайгүй асуусанд Есүс цэх зогсоод тэдэнд—Та нарын дундаас нүгэлгүй хүн нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид гээд,
8 Тэр дахин бөхийж, газарт бичив.