30 Ийн айлдахад нь олон хүн Түүнд итгэх болов.
31 Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд—Хэрэв та нар Миний үгэн дотор байвал үнэхээр Миний дагалдагчид байна.
32 Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэсэнд
33 тэд Түүнд—Бид Абрахамын удам бөгөөд хэзээ ч хэнд ч боолчлогдож байгаагүй. “Та нар эрх чөлөөтэй болно” гэж Та юунд хэлнэ вэ? гэв.
34 Есүс тэдэнд—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн.
35 Боол гэрт мөнхөд байдаггүй, харин хүү л мөнхөд байдаг.
36 Иймээс хэрэв Хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно.