Иохан 8:36-42 АБ2004

36 Иймээс хэрэв Хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно.

37 Та нар бол Абрахамын үр удам мөн гэдгийг Би мэднэ. Гэвч та нарын дотор Миний үг байх зайгүй учир та нар Намайг алахыг оролдож байна.

38 Эцэгтэйгээ байхдаа харсан зүйлсээ Би хэлдэг. Та нар ч гэсэн эцгээсээ сонссон зүйлсээ л хийдэг шүү дээ гэв.

39 Тэд Түүнд—Бидний эцэг бол Абрахам мөн гэсэнд Есүс тэдэнд—Хэрэв та нар Абрахамын хүүхдүүд байсан бол, Абрахамын хийснийг үйлдэхсэн.

40 Гэтэл Бурханаас үнэнийг сонсоод, та нарт хэлсэн хүнийг буюу Намайг одоо та нар алах гэж оролдож байна. Абрахам ийм юм хийгээгүй.

41 Та нар эцгийнхээ үйлсийг хийж байна гэж айлдсанд тэд Түүнд—Садар самуунаас бид төрөөгүй. Бидэнд Бурхан хэмээх нэг л Эцэг байгаа гэв.

42 Есүс тэдэнд—Хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол, та нар Намайг хайрлах байсан. Учир нь Би Бурханаас гарч ирсэн билээ. Өөрийн санаагаар ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн юм.