45 Харин Би үнэнийг хэлдэг тул та нар Надад итгэхгүй байна.
46 Намайг нүгэлтэй гэх хүн та нарын дотор байна уу? Хэрэв Би үнэнийг хэлдэг бол та нар яагаад Надад үл итгэнэ вэ?
47 Бурханы хүн нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир эдгээрийг сонсдоггүй гэлээ.
48 Иудейчүүд Түүнд—Та бол Самарийнх, Танд чөтгөр шүглэсэн гэж бидний хэлж байгаа нь зөв биз дээ? гэхэд
49 Есүс—Надад чөтгөр шүглээгүй. Харин Би Өөрийн Эцэгийг хүндэтгэдэг. Та нар Намайг хүндэтгэдэггүй.
50 Гэвч Би Өөрийн алдрыг хайдаггүй. Харин түүнийг хайдаг, шүүдэг Нэгэн бий.
51 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сахидаг хүн үхлийг хэзээ ч үзэхгүй гэсэнд