Иохан 9:16-22 АБ2004

16 фарисайчуудын зарим нь—Тэр Амралтын өдрийг сахидаггүй учир Бурханаас ирсэн хүн биш гэв. Харин зарим нь—Нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үйлдэж чадах билээ? гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав.

17 Тиймээс тэд сохор эрд дахин—Тэр хүн чиний нүдийг нээсэн учраас Түүний тухай чи юу хэлэх вэ? гэхэд тэр—Тэр бол эш үзүүлэгч гэв.

18 Тэгтэл хараатай болсон хүний эцэг эхийг дуудах хүртэл иудейчүүд түүнд сохор байж байгаад хараатай болсонд нь итгэсэнгүй.

19 Тэд эцэг эхээс нь—Сохор төрсөн гэж та нарын ярьдаг хүү чинь энэ мөн үү? Тэгвэл одоо тэр яаж харж байна? гэж асуув.

20 Эцэг эх нь тэдэнд—Энэ бидний хүү мөн гэдгийг болон сохор төрснийг нь бид мэдэж байна.

21 Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгүй. Нүдийг нь хэн нээснийг ч бид мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Тэр насанд хүрсэн хүн. Тэр өөрөө хэлэг гэв.

22 Түүний эцэг эх иудейчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Учир нь Есүсийг Христ мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогаас хөөгдөх ёстой хэмээн иудейчүүд нэгэнтээ шийдсэн байлаа.