25 тэр—Түүний нүгэлтэн эсэхийг би мэдэхгүй. Би нэг л юмыг, урьд нь сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна гэв.
26 Тэд түүнээс—Тэр чамд юуг үйлдсэн юм бэ? Тэр чиний нүдийг яаж нээсэн юм бэ? гэж асуухад—
27 Би та нарт хэдийн хэлсэн. Та нар сонсоогүй. Юунд та нар дахин сонсохыг хүсэв? Та нар бас Түүний дагалдагчид болохыг хүсэж байгаа юм биш биз? гэв.
28 Фарисайчууд түүнийг хараан зүхэж—Чи л Түүний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагалдагчид.
29 Бурхан Мосед айлдсаныг бид мэднэ. Харин энэ хүний хувьд, бид Түүний хаанаас ирснийг нь ч мэдэхгүй гэсэнд
30 өнөөх хүн—Тэр миний нүдийг нээсэн байтал та нар Түүнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгүй байгаа нь гайхалтай юм байна.
31 Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, Түүний хүслийг үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ.