3 Есүс—Энэ хүн ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ нь Бурханы ажлуудыг түүгээр харуулахын тулд юм.
4 Намайг Илгээгчийн ажлыг Би өдөр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй шөнө ирж байна.
5 Би ертөнцөд байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулав.
6 Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, тэр хүний нүдийг шавраар шаваад,—
7 Яв. Силоамын (орчуулбал Илгээгдсэн) цөөрөмд угаа гэж хэлэхэд өнөөх хүн явав. Тэгээд угаагаад, хараатай болон эргэж иржээ.
8 Урьд түүнийг гуйлгачин байсныг харсан хүмүүс болон хөршүүд нь—Энэ чинь суучихаад гуйлга гуйдаг нөгөө хүн биш үү? гэхэд
9 зарим нь—Тэр мөн байна гэцгээв. Бусад нь—Үгүй, түүнтэй төстэй юм байна гэсэнд тэр өөрөө—Тэр чинь би байна гэж хэлэв.