30 өнөөх хүн—Тэр миний нүдийг нээсэн байтал та нар Түүнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгүй байгаа нь гайхалтай юм байна.
31 Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, Түүний хүслийг үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ.
32 Цаг хугацааны эхлэлээс хойш төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг хэн ч хэзээ ч сонсоогүй.
33 Хэрэв энэ хүн Бурханаас ирээгүй юм бол Тэр юу ч хийж чадахгүй байсан гэж хэллээ.
34 Тэд—Чи нүглүүд дотроо төрсөн атлаа бас биднийг сургана уу? гээд түүнийг хөөн гаргав.
35 Иудейчүүд тэр хүнийг хөөн гаргасныг Есүс сонсоод, түүнийг олж—Чи Хүний Хүүд итгэж байна уу? гэхэд
36 тэр—Эзэн минь, Тэр хэн бэ? Би Түүнд итгэе гэв.