33 Хэрэв энэ хүн Бурханаас ирээгүй юм бол Тэр юу ч хийж чадахгүй байсан гэж хэллээ.
34 Тэд—Чи нүглүүд дотроо төрсөн атлаа бас биднийг сургана уу? гээд түүнийг хөөн гаргав.
35 Иудейчүүд тэр хүнийг хөөн гаргасныг Есүс сонсоод, түүнийг олж—Чи Хүний Хүүд итгэж байна уу? гэхэд
36 тэр—Эзэн минь, Тэр хэн бэ? Би Түүнд итгэе гэв.
37 Есүс—Чи Түүнийг харсан. Одоо чамтай ярьж байгаа нь Тэр мөн гэлээ.
38 Тэр—Эзэн минь, би итгэж байна гээд Түүнд мөргөв.
39 Есүс түүнд—Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав.