19 тэнгэр элч хариуд нь түүнд—Би бол Бурханы оршихуйд зогсогч Габриел гэгч агаад энэхүү сайн мэдээг чамд авчирч өгөн, чамд хэлэхээр илгээгдсэн юм.
20 Харагтун, цаг нь болохоор биелэгдэх үгэнд минь чи итгээгүй учраас эдгээр нь биелэгдэх өдрийг хүртэл чи хэлгүй болж, ярьж чадахгүй гэлээ.
21 Хүмүүс Захариаг хүлээн, түүнийг сүмд удсанд гайхацгааж байлаа.
22 Харин тэр гарч ирээд тэдэнтэй ярьж чадсангүй. Сүм дотор тэр үзэгдэл үзсэн юм байна гэж тэд ойлгов. Харин Захариа тэдэнд дохиж зангасаар байсан ба тийнхүү хэлгүй хэвээр хоцров.
23 Тахилчийн алба гүйцэтгэх өдрүүд дуусахад, тэр гэртээ харив.
24 Хэд хоногийн дараа эхнэр Елизабет нь жирэмслэн, таван сарын турш хүний нүдэнд үл өртөж,—
25 Хүмүүсийн дунд буй шившгийг минь зайлуулахаар Эзэн над уруу таалан харж, энэ өдрүүдэд үүнийг надад бүтээн өгсөн нь энэ ажээ гэв.