34 Мариа тэнгэр элчид—Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ? гэхэд
35 тэнгэр элч—Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно.
36 Үзэгтүн, чиний садан Елизабет мөн өтөл насандаа хүүтэй болж, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй одоо зургаан сартай.
37 Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв.
38 Мариа—Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэр элч түүнийг орхин одлоо.
39 Тэр өдрүүдэд Мариа босоод уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот уруу яаран явж,
40 Захариагийн гэрт орж Елизабеттай мэндлэв.