45 Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй ерөөлтэй еэ! хэмээв.
46 Мариа—Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэ,
47 сүнс минь ч миний Аврагч Бурханд баяссан.
48 Учир нь Эзэн шивэгчнийхээ даруу байдлыг харав.Харагтун, энэ цагаас хойш бүх үеийнхэн намайг ерөөлтэй гэж тооцох болно.
49 Учир нь Хүчит Нэгэн миний төлөө агуу үйлсийг хийв.Түүний нэр ариун билээ.
50 Түүний өршөөл Түүнээс эмээгчдэд үеэс үед дамжин байх болно.
51 Тэр Өөрийн мутраар хүчит үйлсийг бүтээж,зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг тараасан билээ.