50 Түүний өршөөл Түүнээс эмээгчдэд үеэс үед дамжин байх болно.
51 Тэр Өөрийн мутраар хүчит үйлсийг бүтээж,зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг тараасан билээ.
52 Удирдагчдыг сэнтийнээс нь буулган,даруу байгсдыг Тэр өргөмжлөв.
53 Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж,баячуудыг гар хоосон буцаав.
54 Өөрийнхөө зарц болох Израильд Тэр туслан,өршөөлөө дурсаж,
55 бидний эцэг өвгөдөд айлдсанчлан,Абрахамыг болоод үр удмыг нь үүрд өршөөнөгэжээ.
56 Мариа Елизабетын хамт гурван сар орчим байгаад, гэртээ буцлаа.