13 Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарын дотор үйлдсэн гайхамшгууд нь Тир хийгээд Сидонд үйлдэгдсэн бол, тэд хэдийн таараа нөмрөн үнсэн дээр сууж гэмшсэн байхсан.
14 Харин шүүлт болоход Тир, Сидон нь та нараас илүү хүлцмээр байх болно.
15 Капернаум аа, чи тэнгэрт тултлаа өргөмжлөгдөх үү? Чи Үхэгсдийн оронд унагаагдах болно.
16 Та нарыг сонсдог хүн Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсдэг хүн Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсдэг хүн Намайг илгээсэн Нэгэнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ.
17 Мөнөөх далан хүн баяртайгаар буцан ирж,—Эзэн, чөтгөрүүд хүртэл Таны нэрээр бидний эрхшээлд орсон шүү хэмээхэд
18 Тэр тэдэнд—Би Сатаныг аянга адил тэнгэрээс буухыг нь харав.
19 Харагтун, Би та нарт могой, хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдэл өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй.