2 Тэр тэдэнд ийн айлдаж байлаа.—Ургац арвин, харин ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацыг нь хураах ажилчдыг илгээхийг ургацын Эзэнээс гуйцгаа.
3 Замаараа л яв. Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хурга мэт илгээнэ.
4 Хэтэвч, богц, гутал ч бүү ав. Замдаа хэнтэй ч бүү мэндэл.
5 Ямар ч айлд орсон, эхлээд “Энэ айлд амар тайван байх болтугай” гэж хэл.
6 Хэрэв амар тайвны хүн тэнд байвал, амар тайван тань түүн дээр орших болно. Хэрэв үгүй бол, тэр нь та нарт буцаж ирнэ.
7 Тэдний чамд өгснийг нь идэж уун, тэр айлдаа л бай. Учир нь ажилчид хөлсөө авах нь зохистой бус уу. Айлаас айлд бүү дамж.
8 Ямар ч хотод та нар очсон, хэрэв та нарыг тэд хүлээн авбал, өмнө чинь юу ч тавьсан, түүнийг ид.