Лук 10:21-27 АБ2004

21 Тэр мөчид Есүс Ариун Сүнс дотор үлэмжээр баярлаж,—Тэнгэр газрын Эзэн, Эцэг Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг мэргэн хүмүүс, ухаантнаас нуун далдалж, балчир хүүхдүүдэд илчилсэн билээ. Тийм ээ, Эцэг минь, ингэх нь Таны мэлмийд тааламжтай байсан.

22 Бүх юмсыг Эцэг минь Надад өгсөн. Эцэгээс минь өөр хэн ч Хүү хэн болохыг үл мэднэ. Хүүгээс өөр хэн ч, мөн Хүү Өөрийгөө илчлэхийг хүссэн тэр нэгнээс өөр хэн ч Эцэгийг хэн болохыг үл мэднэ гээд

23 шавь нар уруугаа эргэн тэдэнд тусад нь—Та нарын харж буй зүйлсийг харагч нүд ерөөлтэй.

24 Би та нарт хэлье. Та нарын харж байгаа зүйлсийг олон эш үзүүлэгч болон хаад харахыг хүссэн авч хараагүй, мөн та нарын сонсож байгаа зүйлсийг сонсохыг хүссэн авч сонсоогүй юм гэж айлдав.

25 Үзэгтүн, нэгэн хуульч босож, Түүнийг сорин—Багш аа, мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ? гэж асуухад

26 Тэр түүнд—Хуульд юу гэж бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ? гэхэд

27 тэр—Чи өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла гэв.