23 шавь нар уруугаа эргэн тэдэнд тусад нь—Та нарын харж буй зүйлсийг харагч нүд ерөөлтэй.
24 Би та нарт хэлье. Та нарын харж байгаа зүйлсийг олон эш үзүүлэгч болон хаад харахыг хүссэн авч хараагүй, мөн та нарын сонсож байгаа зүйлсийг сонсохыг хүссэн авч сонсоогүй юм гэж айлдав.
25 Үзэгтүн, нэгэн хуульч босож, Түүнийг сорин—Багш аа, мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ? гэж асуухад
26 Тэр түүнд—Хуульд юу гэж бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ? гэхэд
27 тэр—Чи өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла гэв.
28 Тэгэхэд нь Есүс—Чи зөв хариуллаа. Үүнийгээ үйлд, тэгвэл чи амьдарна гэв.
29 Харин тэр хүн өөрийгөө зөвтгөх гэж Есүст—Миний хөрш гэдэг чинь хэн бэ? гэжээ.