26 Тэр түүнд—Хуульд юу гэж бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ? гэхэд
27 тэр—Чи өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла гэв.
28 Тэгэхэд нь Есүс—Чи зөв хариуллаа. Үүнийгээ үйлд, тэгвэл чи амьдарна гэв.
29 Харин тэр хүн өөрийгөө зөвтгөх гэж Есүст—Миний хөрш гэдэг чинь хэн бэ? гэжээ.
30 Есүс хариуд нь—Нэгэн хүн Иерусалимаас Иерихо орохоор явж байжээ. Тэр хүн дээрэмчдийн дунд орчихож. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай төдий орхиод оджээ.
31 Тохиолдлоор нэгэн тахилч хүн тэр замаар явж байгаад, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихав.
32 Түүнчлэн нэгэн Леви хүн мөн тэнд хүрч ирээд, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихжээ.