37 тэр—Түүнд өршөөл үзүүлсэн хүн нь гэв. Есүс түүнд—Явж, үүний адил үйлдэгтүн гэжээ.
38 Тэд зам зуураа, нэгэн тосгоноор ороход Марта гэгч нэгэн эмэгтэй Түүнийг гэртээ хүлээн авав.
39 Тэр эмэгтэй Мариа гэдэг охин дүүтэй бөгөөд дүү нь Эзэний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа.
40 Марта үйлчлэх ажилдаа түүртсэн тул Есүс уруу ирж,—Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу? Надад тусал гэж түүнд хэлээч гэв.
41 Харин Эзэн—Марта, Марта, чи мөн ч их зүйлд санаа тавьж зовох юм даа.
42 Үнэндээ ганцхан юм л хэрэгтэй билээ. Мариа өөрөөс нь зайлуулагдашгүй сайныгаа л сонгон авчээ гэв.