1 Нэгэн газар Түүнийг залбирч дууссаны дараа шавь нарынх нь нэг Түүнд—Эзэн, Иохан шавь нартаа хэрхэн залбирахыг заасан шиг бидэнд зааж өгөөч гэжээ.
2 Тэр тэдэнд—Та нар залбирахдаа,“Эцэг, Таны нэр ариунаар дуурсгагдаг.Таны хаанчлал ирэх болтугай.
3 Өдөр тутмын минь талхыг өдөр бүр бидэнд өгөөч.
4 Бидний нүглийг уучлаач.Учир нь бид ч мөн бидэнд өртэй алив нэгнийг уучилдаг.Биднийг сорилт уруу бүү удирдаач” гэж хэл гэв.
5 Тэгээд Тэр тэдэнд—Та нарын нэг чинь найзтай байж л дээ. Тэгээд түүн дээр шөнө дүлээр очиж, “Найз аа, надад гурван талх зээлдүүлээч,
6 найз маань холоос над дээр иржээ. Түүний өмнө тавих юм надад юу ч алга” гэхэд нь