1 Тэр хооронд олон мянган хүн хуран цуглаж, нэг нэгнээ гишгэчин байв. Тэр эхлээд шавь нартаа хандан—Фарисайчуудын хөрөнгөнөөс болгоомжлогтун. Энэ нь тэдний хуурамч байдал юм.
2 Гэвч илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ.
3 Иймээс харанхуйд хэлсэн чинь гэрэл дотор сонсогдоно. Дотор өрөөнд чихэнд шивнэсэн чинь дээврүүд дээр зарлагдана.
4 Би та нарт хэлье. Андууд минь, биеийг хөнөөгсдөөс бүү ай. Хөнөөсний дараа тэд яаж ч чадахгүй.