Лук 12:48-54 АБ2004

48 Харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх хэрэг үйлдсэн нэг нь багахан хүртэнэ. Хэнд их нь өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана. Хэнд их нь даалгагдсан байна, түүнээс ихийг шаардана.

49 Би газар дээр гал хаяхаар ирсэн билээ. Энэ гал хэдийн ассан байхыг Би ямар их хүснэ вэ!

50 Харин хүртэх ёстой нэгэн баптисм Надад байна. Үүнийг гүйцэлдтэл Би ямар их зовно вэ!

51 Та нар Намайг дэлхийд энх тайвныг бэлэглэхээр ирсэн гэж бодно уу? Үгүй, харин хагарал гэдгийг Би та нарт хэлье.

52 Учир нь одооноос нэг өрхийн таван гишүүн гурав нь хоёрынхоо эсрэг, хоёр нь гурвынхаа эсрэг болж хуваагдана.

53 Эцэг нь хүүгийнхээ, хүү нь эцгийнхээ эсрэг, эх нь охиныхоо, охин нь эхийнхээ эсрэг, хадам эх нь бэрийнхээ, бэр нь хадам эхийнхээ эсрэг болж тэд хуваагдах болно гэв.

54 Тэгээд Тэр хурсан олонд хандаж—Баруун зүгээс үүл гарахыг хараад, та нар “Бороо орох нь” гэдэг. Энэ нь ч тийм л байдаг.