18 Тэгээд Тэр—Бурханы хаанчлал нь юутай адил вэ? Би түүнийг юутай зүйрлэх вэ?
19 Энэ нь гичийн үр мэт юм. Хүн түүнийг авч, цэцэрлэгтээ хаяж орхиход, тэр нь урган, мод болдог. Тэнгэрийн шувууд түүний мөчирт үүрлэдэг билээ гэв.
20 Тэр дахин айлдруун—Бурханы хаанчлалыг Би юутай зүйрлэх вэ?
21 Энэ нь хөрөнгө мэт юм. Эмэгтэй түүнийг авч, гурван хэмжүүр гуриланд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг юм гэв.
22 Тэр Иерусалим орох замдаа нэг хот, суурингаас нөгөө уруу нь дамжин сургаалаа заасаар явлаа.
23 Хэн нэг нь Түүнээс—Эзэн, аврагдаж байгаа хүмүүс тун цөөхөн байна уу? гэж асуухад
24 Тэр тэдэнд—Нарийн хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Олон хүмүүс орохыг эрэлхийлэвч чадахгүй.