Лук 13:28-34 АБ2004

28 Бурханы хаанчлалд Абрахам, Исаак, Иаков болон бүх эш үзүүлэгчид байхыг та нар хараад, харин өөрсдөө хөсөр хаягдсандаа уйлж, шүдээ хавирах болно.

29 Дорно, өрнөөс хийгээд өмнө, умараас ирэгсэд Бурханы хаанчлалд тухлах болно.

30 Үзэгтүн, сүүлд байгаагаас зарим нь эхнийх болж, эхэнд байгаагаас зарим нь сүүлчийнх болно гэж айлдав.

31 Яг тэр үед хэсэг фарисайчууд гарч ирээд, Түүнд—Херод Таныг алахыг хүсэж байгаа тул эндээс холд, яв гэв.

32 Есүс тэдэнд—Явж, тэр үнэгэнд “Үзэгтүн, Би өнөөдөр, маргааш чөтгөрүүдийг зайлуулж, өвчинд нэрвэгдэгсдийг эдгээнэ. Гурав дахь өдөр нь Би Өөрийн зорилгоо гүйцээнэ” гэж хэл.

33 Харин Би өнөөдөр, маргааш, мөн нөгөөдөр ч замд явах ёстой. Учир нь эш үзүүлэгч Иерусалимын гадна хөнөөгдөх ёсгүй юм.

34 Иерусалим аа, Иерусалим аа, өөрт нь илгээгдэгсдийг чулуудан, эш үзүүлэгчдийг алдаг хот оо! Тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэгчлэн Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн их хүсэв. Гэтэл та нар хүссэнгүй.