1 Татвар хураагчид болон нүгэлтнүүд бүгд Түүнийг сонсохоор дэргэд нь очжээ.
2 Тэгтэл фарисайчууд болон хуулийн багш нар дургүйцэн дүнгэнэлдэж,—Энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн аван, тэдэнтэй хамт хооллодог» гэв.
3 Тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.—
4 Хэрэв та нарын дундаас хэн чинь зуун хоньтой байтал, нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан хонины араас явж, түүнийг олтлоо хайдаггүй вэ?
5 Тэгээд хонио олбол, тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн,
6 гэртээ ирээд, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудаж, “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ.