Лук 16:1-7 АБ2004

1 Тэр шавь нартаа мөн ингэж айлдав.—Нэгэн баян хүн няравтай байжээ. Өнөөх нярав нь түүний эд хөрөнгийг үрэн таран хийж байгааг эзэн нь сонсов.

2 Тэгээд түүнийг дуудаж “Чиний талаар сонсдоод байгаа зүйл юу вэ? Ажил үүргийнхээ дансыг нааш өг. Чи цаашдаа нярав байж чадахгүй нь” гэжээ.

3 Тэгтэл тэр нярав өөртөө “Эзэн маань нярвын ажлаа надаас авч байгаа тул би яах вэ? Би чинь газар ухах хүч тэнхээгүй. Гуйлга гуйхаасаа би ичиж байна.

4 Юу хийхээ би мэдлээ. Нярвын ажлаасаа халагдвал тэд намайг гэртээ хүлээн авах болно” хэмээгээд,

5 эзэнд нь өртэй хүн бүрийг дуудаад эхний хүнээс “Чи миний эзэнд хир өртэй вэ?” гэсэнд

6 тэр хүн “Зуун хэмжүүр тосны өртэй” гэхэд мөнөөх зарц “Дансаа ав. Даруй суугаад тавь гэж бич” гэжээ.

7 Тэгээд нөгөөд нь “Чи хир өртэй вэ?” гэв. Тэр “Зуун хэмжүүр улаан буудайн өртэй” гэхэд нь “Дансаа ав. Ная гэж бич” гэлээ.