20 Өөр нэг нь ирж, “Эзэн, үзэгтүн, би таны нэг минаг алчууртаа боогоод хав дарчихсан.
21 Та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн тул би танаас айсан юм” гэсэнд
22 тэр “Зохисгүй боол чамайг үгээр чинь Би шүүнэ дээ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу?
23 Тэгвэл чи мөнгийг минь юунд банкинд өгсөнгүй вэ? Тэгсэн бол би буцаж ирээд, хүүтэй нь авах байсан юм” гээд,
24 дэргэдээ байгсдад “Түүнээс нэг минаг авч, арван минатай хүнд өгсүгэй” гэв.
25 Тэд “Эзэн, түүнд арван мина байгаа шүү дээ” гэхэд,
26 “Би та нарт хэлье. Хэнд байна, түүнд илүү өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, түүнээс байгаа нь ч авагдана.