23 Тэгвэл чи мөнгийг минь юунд банкинд өгсөнгүй вэ? Тэгсэн бол би буцаж ирээд, хүүтэй нь авах байсан юм” гээд,
24 дэргэдээ байгсдад “Түүнээс нэг минаг авч, арван минатай хүнд өгсүгэй” гэв.
25 Тэд “Эзэн, түүнд арван мина байгаа шүү дээ” гэхэд,
26 “Би та нарт хэлье. Хэнд байна, түүнд илүү өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, түүнээс байгаа нь ч авагдана.
27 Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй миний дайснуудыг нааш авчирч, миний өмнө тэднийг хөнөөгтүн” гэж зарлиг буулгажээ гэв.
28 Эдгээрийг айлдсаны дараа Есүс Иерусалимын зүг тэргүүлэн явав.
29 Тэгээд Тэр Чидун хэмээх уулын бэлд байх Бетфаг болон Бетанд хүрч ирээд, шавь нараасаа хоёрыг илгээн,—