39 Олны дунд байсан зарим фарисайчууд Түүнд—Багш аа, шавь нараа зэмлээч гэсэнд
40 Тэр—Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал, чулуунууд хашхирна шүү гэв.
41 Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж,—
42 Хэрэв чи энэ өдөр амар тайванд юу хүргэхийг мэдсэнсэн бол! Харин эдүгээ энэ нь нүднээс чинь далдлагдав.
43 Дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгон чамайг бүсэлж, тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед
44 чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээр Бурханы ирсэн цагийг чи мэдээгүй юм гэв.
45 Тэр сүмд орж, худалдаачдыг хөөн гаргаад,