1 Тэр өдрүүдэд газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг гарчээ.
2 Энэ нь Куирини Сирийн захирагч байсан үед хийсэн анхны тооллого байлаа.
3 Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот уруу явцгаав.
4 Иосеф Давидын удмын хүн байсан тул бас Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг Давидын хот уруу
5 хүүхэдтэй болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр явав.
6 Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж,
7 тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн тэвшин дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй.