Лук 2:20-26 АБ2004

20 Өөрсдөд нь хэлүүлсний дагуу сонсож, үзсэн болгоныхоо төлөө хоньчид Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа.

21 Найман өдрийн дараа Түүний хөвчийг хөндөн Түүнд Есүс гэдэг нэр хайрлав. Түүнийг хэвлийд бий болохоос өмнө тэнгэр элч энэ нэрийг өгсөн ажээ.

22 Мосегийн хууль ёсоор цэвэрших өдрүүд нь дуусахад тэд Түүнийг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчрав.

23 Энэ нь «Хэвлийг нээгч ууган эр хүйстэн бүхэн Эзэнд ариун гэж дуудагдах болно» гэж Эзэний хуульд бичигдсэний дагуу юм.

24 Ингэхдээ Эзэний хуульд «Хос хүүрзгэнэ эсвэл тагтааны хоёр дэгдээхийг» гэсний дагуу тахил өргөхийн тулд иржээ.

25 Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт шударга агаад сүсэгт нэгэн байв. Тэр Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа.

26 Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ.