27 Тэр хүн Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд иржээ. Хүү Есүсийн төлөө Хуулийн ёслолыг үйлдэхийн тулд эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед нь
28 Симеон Хүүг гар дээрээ авч, Бурханыг магтаад
29 —Эзэн, Та Өөрийн үгийн дагуу боол намайгаа амар тайван явуултугай.
30 Учир нь Миний нүд Таны авралыг харлаа.
31 Та үүнийг бүх ард түмний өмнө бэлдсэн билээ.
32 Энэ нь харь үндэстэнд илчлэлийн гэрэл,Таны ард түмэн болох Израилийн алдар нь болойгэжээ.
33 Хүүгийн эцэг эх Түүний тухай хэлсэн энэ үгэнд ихэд гайхаж байлаа.