34 Симеон тэднийг ерөөгөөд, Түүний эх Мариад—Харагтун, энэ Хүүхэд Израильд олныг унагах, босгох болон эсэргүүцэх тэмдгийн төлөө томилогджээ.
35 Сэтгэл чинь хүртэл илдэнд нэвт сүлбэгдэх болно. Эцэст нь олон түмний зүрхний бодол санаа илчлэгдэнэ гэв.
36 Мөн тэнд Ашер овгийн Фануелын охин Анна гэгч эш үзүүлэгч нас өндөр эмэгтэй байв. Тэр гэрлэснийхээ дараа нөхөртэйгөө долоон жил хамт амьдраад
37 дараа нь наян дөрвөн нас хүртлээ бэлэвсэн явжээ. Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг хэзээ ч орхисонгүй.
38 Энэ мөчид Анна хүрч ирж, Бурханд талархал өргөөд, Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай үргэлжлүүлэн ярив.
39 Тэд Эзэний Хуулийн дагуу бүгдийг гүйцэлдүүлсний дараа Галил уруу өөрсдийнхөө Назар хот уруу буцжээ.
40 Хүүхэд өсөж, хүчирхэг болон мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы нигүүлсэл Түүн дээр байсан юм.