40 Хүүхэд өсөж, хүчирхэг болон мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы нигүүлсэл Түүн дээр байсан юм.
41 Түүний эцэг эх жил бүр Дээгүүр Өнгөрөх баяраар Иерусалим уруу явдаг байв.
42 Түүнийг арван хоёр настай байхад нь Баярын заншил ёсоор тэд мөн тийш явцгаав.
43 Тогтсон хоногуудын тоог гүйцээсний дараа тэд буцахад Есүс хүү Иерусалимд үлджээ. Эцэг эх нь ч үүнийг анзаарсангүй.
44 Харин Түүнийг жингийн цуваан дунд яваа хэмээн бодож, аяныхаа нэг өдрийг ардаа өнгөрөөжээ. Тэд Түүнийг төрөл садан болоод танилуудынхаа дунд хайж эхлэв.
45 Тэд Түүнийг олсонгүй. Тэгээд Есүсийг хайн Иерусалим уруу буцан ирэв.
46 Гурван өдрийн дараа тэд Түүнийг сүмд багш нарын дунд суугаад тэднийг сонсож, мөн тэднээс асууж байхад нь олжээ.