1 Тэрхүү өдрүүдийн нэгэнд Есүс сүм дотор хүмүүст сургаалаа зааж сайн мэдээг дэлгэрүүлэн байхад нь ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчид цугтаа Түүн уруу ирж,
2 Түүнд—Та ямар эрх мэдлээр энэ бүхнийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгснийг бидэнд хэл? гэсэнд
3 Тэр хариуд нь—Би мөн та нараас нэг зүйлийг асууя. Надад та нар хэл.
4 Иоханы баптисм тэнгэрээс ирсэн үү, эсвэл хүмүүсээс ирсэн үү? гэв.
5 Тэд өөр хоорондоо—Хэрэв бид “Тэнгэрээс” гэвэл, Тэр “Тэгээд та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ дээ.
6 Харин бид “Хүмүүсээс” гэвэл, ард олон бүгд Иоханыг эш үзүүлэгч байсан хэмээн үздэг тул бидэн уруу чулуу шидэж ална шүү дээ гэж хэлэлцээд,