24 Надад денар үзүүлээч. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд—Цезарийнх гэжээ.
25 Есүс тэдэнд—Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдав.
26 Ийнхүү тэд Түүнийг ард олны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултанд нь гайхацгаан дуугаа хураав.
27 (Амилалт гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Түүн уруу ирэв.
28 Тэд Түүнээс асуун—Багш аа, “Хэрэв хэн нэгний чинь ах үхэхдээ, тэр нь эхнэртэй атлаа үр хүүхэдгүй байсан бол, дүү нь эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж Мосе бидэнд бичжээ.
29 Тэгвэл ах дүү долоо байжээ. Ууган нь эхнэр авч, үр хүүхэдгүй үхжээ.
30 Хоёр дахь нь,