17 [Пилат баярын үеэр нэг хоригдлыг ард олонд суллаж өгөх үүрэгтэй байв.]
18 Гэтэл цугласан олон бүгдээрээ—Наад хүнээ ав. Харин бидэнд Барабыг суллаж өг гэж хашхиралдав.
19 (Бараб нь хотод бослого гаргасан, хүн алсан хэргээр шоронд хоригджээ)
20 Пилат Есүсийг суллахыг хүсэж, тэдэнд дахин үгээ хэлэв.
21 Гэвч тэд—Түүнийг цовдол, цовдол хэмээн хашхирсаар байлаа.
22 Пилат гурав дахь удаагаа тэдэнд—Яагаад? Энэ хүн ямар бузар мууг үйлдсэн юм бэ? Үхлийн шалтгаан болох ямар ч гэм бурууг би Түүнээс олсонгүй. Тийм учраас Түүнийг би цээрлүүлээд суллая гэхэд
23 харин ч тэд чанга чанга хашхиран Түүнийг цовдлохыг шаардан, тэдний дуу хоолой дийлэв.