30 Тэгээд тэд ууланд хандан “Бидэн дээр уна”, толгодод “Биднийг нөмрөөч” гэх болно.
31 Хэрэв тэд эдгээр ногоон модонд үйлддэг бол хуурай модонд тэгвэл юу болох билээ? гэв.
32 Түүнтэй хамт алахаар өөр хоёр гэмт хэрэгтэнг авч явлаа.
33 Тэд «Гавал» хэмээх газар хүрч ирээд, тэнд Түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт, нэгийг нь баруун талд нь, нөгөөг нь зүүн талд нь цовдлов.
34 Есүс—Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шодоод, Түүний хувцсыг хуваан авчээ.
35 Ард олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл Түүнийг тохуурхан—Тэр бусдыг авардаг байсан. Хэрэв Тэр Бурханы Христ, Түүний Сонгогдсон Нэгэн мөн юм бол Өөрийгөө авраг гэж байв.
36 Цэргүүд хүртэл Түүнийг дооглон, дэргэд нь ирээд Түүнд гашуун цуу өгч,—