40 Харин нөгөө нь түүнийг зэмлэн—Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу?
41 Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд
42 тэр—Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай гэв.
43 Тэгтэл Есүс түүнд—Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ.
44 Энэ нь зургадугаар цагийн орчим байсан бөгөөд есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөв.
45 Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон урагджээ.
46 Есүс—Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгалаа хураав.